Your Construction Technology PartnerSITECH
Banner Image

Тримбл PCS900 Асфальт хучилтын удирдлагын систем


Тримбл PCS900 Асфальт хучилтын удирдлагын систем нь Тримбл PCS400-н 3D өргөтгөл бүхий хувилбар юм. Ажил гүйцэтгэгч нь тэгш болон налуу тэгшлэлтийн 3D горимд хялбархан шилжүүлэх боломжтой. PCS400/PCS900 хослол нь дуун мэдрэгч, налуу мэдрэгч, тулах хэсгийн мэдрэгч, 3D налуугийн тэгшлэлт болон 3D зүсэлт зэргээс сонголт хийх боломжийг ажил гүйцэтгэгчид олгодог.

PCS900 нь зориудын тэмдэглэгээ хийгээгүй хэсэгт ч асфальт дэвсэх боломж олгодог. Ингэснээр цаг хэмнэх ба хэмжих зурвасыг тохируулж, ачааны машинын бүтээмжийг нэмэгдүүлж, тэмдэглэгээ тависан хэсэгт зорчих шаардлагагүй болдог. Хэрэглэгч нь Тримбл CB430 дэлгэцэнд дизайны мэдээллийг ачаалласнаар машин автоматаар ажилладаг.

Замыг шинээр тавихад суурь цутгалтын материал нь асфальт болон бетон хучих ажиллагаанд нийцэхээр нарийвчилсан хэмжээгээр тавигдах ёстой. Эхний удаад суурийн хэсэгт зөв хучилт хийснээр, ажил гүйцэтгэгч дахин гүйцэтгэлийн зардал, нэмэлт материал зэргийг хэмнэх боломжтой.

Дахин хучилт хийх үед тэгш замыг 3D хучилтаар хийснээр замын дуу чимээг багасгах боломжтой. Зарим тохиолдолд Тримбл 3D нунтаглах болон 3D асфальт хучих шийдлийг хослуулах шаардлага гардаг.