Your Construction Technology PartnerSITECH
Banner Image

Тримбл GCS900 Машин Удирдлагын Систем


GCS900 машин удирдлагын систем нь газар шорооны ажилд зориулагдсан бөгөөд ажлын план болон гүйцэтгэлийн зургийг машины кабин дотор операторт үзүүлж чаддаг юм. Энэхүү систем нь GPS болон GPS лазерийн тусламжтайгаар хутга, шанага зэрэг машин техникийн багажны байршилыг өндөр нарийвчлалтайгаар тогтоодог нь материалын алдагдлыг багасган ажил гүйцэтгэгчийн бүтээмж, мөн байгууллагын ашгийг богино хугацаанд нэмэгдүүлж чаддаг.

Тримбл GCS900 нь экскаватор, бульдозер, авто грэйдер, индүү, хусагч, нунтаглагч гэх мэт машинуудад ашиглагддаг. GCS900 нь GCS600 системийн бүрэн сайжруулсан хувилбар юм. Мөн уг системийн нэг давуу тал нь төхөөрөмжийн хэдэн гол сэлбэгийг өөр машин техник дээр дамжуулан суулгах боломжтой юм. Үүнээс гадна GCS900 систем бүр нэгэн ижил машины систем, интерфэйс ашигладаг учраас хэд хэдэн зорилгоор ашиглах, машинуудын эд ангиийг хооронд нь солих боломжтой.

GCS900 Машин системд бүрэн шийдлийг агуулахыг зорьсон бөгөөд лазер, GPS болон робот шийдлүүдийн аль ч хослолд та амархан зохицож ажиллана гэдэгт найдаж болно. Эхний боловсруулалт хийх явцад, GPS систем нь газар шорооны ажил хамгийн оновчтой хувилбараар явагдаж байгаа эсэхийг үзүүлэхэд ашиглагддаг. Хэцүү нөхцлийг даах чадвар зайлшгүй шаардлагатай тохиолдолд боловсруулалтыг өндөр түвшинд гүйцэтгэхдээ робот удирдлагыг ашиглах боломжтой. Энэхүү хослол нь хөгжлийн үе шатын тодорхой түвшинд байгаа өөрийн компанид хамгийн сайн үнэлгээ бий болгож чадах шийдлүүдийг байнга ашиглах нөхцлийг бүрдүүлдэг.