Your Construction Technology PartnerSITECH
Banner Image

Тримбэл GCS900 UTS Машин Удирдлагын Систем


Trimble GCS 900 ImageТримбэл GCS900 UTS бол нэг талбараас нөгөө талбарт шилжин давчуу зайд бульдозер, авто грэйдерээр маш нарийвчлалын гүйцэтгэлтэй ажиллах шаардлагатай нөхцөлд тохирох төгс шийдэл юм. Тримбл SPS930, SPS730 юниверсал станц нь бульдозер болон GCS900 системийг нэг талбараас нөгөөд хурдан шуурхай, хялбархан шилжүүлэх боломж олгодог. GPS технологи идэвхгүй хэсэгт ерөнхий станцийг ашиглан 3 хэмжээст боловсруулалт хийх боломжтой.

Тримбл SPS930, SPS730 юниверсал станцуудыг хэрэглэн нарийн байршил, ташуу боловсруулалтын тооцоо, хутганы хөдөлгөөнд нарийн хэмжилт хийдэг. Энэ нь төвөгтэй дизайны дагуу гүйцэтгэл хийхэд давуу талтай байдаг. Кабины гаднах компьютер нь байршлийн мэдээллийг ашигладаг ба зүсэлт, боловсруулалт хийх, тооцооллын харьцуулалт хийдэг. Энэхүү мэдээллийг төлөвлөлт, дүрслэл, харагдац, текстур зэргийн аль нэг зохих форматаар машины кабин дотор байрлах дэлгэц дээр үзүүлдэг. Огтлолт болон дүүргэлтийн мэдээлэл нь GCS900 гэрэлт хөндлөвчөөр дамжих ба дээш доош, баруун зүүн гэх мэт дүрст зааварчилгааг операторт өгдөг. Авто грэйдерд суурилуулсан GCS900 UTS системийг хутганы байршлыг үзүүлэх болон автоматаар ажиллуулах горимд ашиглах боломжтой.