Your Construction Technology PartnerSITECH
Banner Image

Тримбл GCS600 Машин Удирдлагын Систем


GCS600 машин удирдлагын систем бол авто грэйдерт чанартай гүйцэтгэл хийхэд зориулсан хөрвөх чадвартай, налуугийн зүсэлт болон хусалтанд зориулагдсан шийдэл юм. GCS600 нь хос AS400 өнцөг хэмжигч, хутганы аль ч талаар боловсруулалт хийхэд зориулсан RS400 эргэлт мэдрэгч, LR410 лазер хүлээн авагч, ST400 дуу мэдрэгч зэрэг мэдрэгчүүдийг ашигладаг. ST300 ашигласнаар өмнөх явсан зай, хашлага, сувгийн хэмжилт хийх боломж олгодог. Дан болон хос лазер хүлээн авагчийг ашиглах нь системээр тэгш боловсруулалт хийх боломж олгодог.

GCS600-ийг удирдлагын дэлгэц болон түүний хүчирхэг програм хангамжийн хамт хэрэглэснээр бульдозер болон авто грэйдерт өргөх, хазайлгах явцыг илүү хялбар болгоно. Хурд болон нарийвчлалын хувьд хавьгүй илүү GCS600 систем нь өргөх болон хазайлгах үйлдлийг хамтад нь гүйцэтгэх боломжтой холболтын горимыг өөртөө багтаадаг.

Оператор хялбархан, нарийн тооцоотойгоор харьцуулалт хийж, системийг тохируулахдаа холболтын горимыг ашигладаг. Эдгээр функцуудийг хянах нь, GCS 600 систем нь материал дээр илүү сайн хяналт хийх боломжийг операторт олгодог. Авто грэйдерт зориулсан налуугийн хусалтын ажлыг өнцөг болон эргэлт мэдрэгчүүдийг хутган дээр байршуулснаар хялбар, түргэн, чанартай гүйцэтгэх боломжтой.

GCS600 нь зам засвар, зам барилга, спортын талбай, далан, суваг шуудуу зэрэгт нэн тохиромжтой. GCS600 Налуугийн тэгшлэлт нь хос LED дүрслэлийг LCD дэлгэцэн дээр үзүүлж, ажиллахад хялбар товчлуурууд бүхий CB420 удирдлагын дэлгэцийг ашигладаг. GCS600 системтэй хослуулан ашиглахад налуугийн тэгшлэлт, зүсэлт хийх үйлдэлд зориулсан олон онцлог шинжүүдийг програм хангамж өөртөө агуулсан байдаг.