Your Construction Technology PartnerSITECH
Banner Image

Экскаваторт зориулсан машин удирдлагын систем


Тримбл GCS600-Экскаватор машин удирдлагын систем нь уян хатан, эдийн засгийн хэмнэлттэй, ашиглахад хялбар систем юм. GCS600 нь Тримбл AS450 өнцөг мэдрэгч, AS460 хоёр тэнхлэг мэдрэгч, LC450 лазер хэмжигч зэрэг мэдрэгчүүдийг ашигладаг. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь их бие, нугас, гол, шанага зэргийн холбоог хэмжиснээр ажлын багажыг хаана ашиглах болон малталтын боломжит гүн зэргийг операторт шууд үзүүлдэг. Энэхүү дэвшилтэт систем нь шанага хэрхэн ажиллаж байгааг операторт үнэн зөв үзүүлэх боломжтой.

Энэхүү систем нь чөлөөтэй харах боломж, кабин дотроос удирдах зэрэг олон давуу талуудыг олгосон Тримбл CB410 удирдлагын дэлгэц, програмтай хавсран ажилладаг. LCD дэлгэц нь нарийвчилсан мэдээллийг цаг бүрт нь диаграм болон графикаар үзүүлдэг.