Your Construction Technology PartnerSITECH
Banner Image

Нягтруулалт хэмжилтийн систем


Нягтруулалт хэмжилтийн систем нь операторууд, төсөл гүйцэтгэгч нар, төслийн эзэд нарт бүтээмжээ нэмэгдүүлэх ,ажлын талбарын баримтжуулалтыг хялбаршуулах гэх мэт хэд хэдэн давуу талыг олгодог. Trimble CCS900 GPS систем нь машины байрлалыг нарийн тодорхойлохын тулд GPS системийн хиймэл дагуулуудыг ашигладаг. Trimble CCS900 нягтруулалтын системийг ашигласнаар нягтруулалтын чанарыг 100% хянаж болно. Мөн систем нь онцгой нягтруулалтын шаардлагууд болон ашиглалтын өргөн хүрээг хангахын тулд цахилгаан эд ангиудыг хялбар шилжүүлэн суурьлуулах боломжтойгоороо уян хатан байдаг.

Нягтрал хэмжилтийн систем нь операторт газрын гадарга доорх чийгшилтэй холбоотой асуудлууд, хатуу эсвэл зөөлөн хэсгүүд гэх мэт байгууламжийн материал дахь асуудлуудыг тодорхойлоход тусалж чаддаг. Мөн эдгээр хэвийн бус байдлыг мэдрэн операторт дохиогоор мэдэгдснээр , төсөл гүйцэтгэгч нар нь тэрхүү эргэлзээтэй талбайг хянан шалгаж , шаардлагатай бол засах , материалын жигд байдлыг нэмэгдүүлэх боломжтой юм. Үүний үр дүнд ажлын талбай дахь нийт зардал болон цаг хугацааг хэмнэж, үр ашиггүй ажиллагааг үгүй болгоно. Мөн түүнчлэн ажлын чанар болон замын суурь , дэд сууриудын эдэлгээний хугацааг нэмэгдүүлснээр хучигдсан гадаргууг дэмжинэ.

Trimble GCS900 систем нь нягтруулалтын ажлыг чанартай удирдлагаар хангаж чадсанаар гараар шалгалтын тоог бууруулж ,шалгагч төхөөрөмжүүд шаардлагагүй болгоно.

ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ
Trimble CCS900 нягтруулалтын систем нь:
Операторын бүтээмжийг нэмэгдүүлнэ
Нарийвчлалыг сайжруулна
Материалын зардлыг бууруулна
Хөдөлмөрийн зардал бууруулна