Your Construction Technology PartnerSITECH
Banner Image

САЙТЕК Монголиа-д тавтай морилно уу


САЙТЕК Монголиа ХХК нь дэлхийд тэргүүлэгч технологийн брэнд Тримблийн зам барилгын технологийг нийлүүлэгч Монголиа дахь итгэмжлэгдсэн дилер юм. Бид зам барилгын ажил гүйцэтгэгч нарт хамгийн найдвартай, бат бөх, олон улсын стандартад нийцсэн дэвшилтэт технологи болох машин удирдлагын системийн цогц шийдлийг санал болгодог.

Зам барилгын салбарт тулгардаг томоохон асуудлуудыг хэрхэн үр дүнтэй шийдэх шийдлийг манай хамт олон танд үзүүлэх болно. Хиймэл дагуулын тусламжтайгаар байршил тогтоох систем, баазын зохион байгуулалт, хяналтын үйлчилгээ, программ хангамж, утасгүй интернэтэд суурилсан хүчирхэг дэд бүтэц зэрэг уялдаа холбоо бүхий Тримбл болон Катерпилларын машин удирдлагын системийг таны тоног төхөөрөмжид хэрхэн ашиглах тал дээр чиглүүлэх болно.

Ажлын явцыг энэхүү хэрэглэхэд хялбар технологийн дагуу сайжруулснаар ажлын бүтээмжийг хурдан хугацаанд нэмэгдүүлэн, тооцоог сайжруулж, үйл ажиллагааны зардал өртгийг багасгана. Тримблийн бусад шийдлийг бүтээн байгуулалт, замын төсөлд ашигласнаар зах зээл болон тендерт хүчтэй өрсөлдөгч байх болно.

ИЖИЛ МАШИН
+ Ажлын талбар дахь хамтран зүтгэгч
+ Тримблийн зам барилгын технологи
= Хөрөнгө оруулалтын буцаалт

Тус технологийг та үе шаттайгаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой бөгөөд анхан шатны болон бүрэн автожуулсан системээс сонголт хийж бүтээмжийг шинэ түвшинд хүргэх болно. Бидний санал болгож буй тоног төхөөрөмж нь зам барилгын үйл явцад шинэлэг өөрчлөлтийг бий болгох ба бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ.

Таны ажлын явцыг олон улсын стандартын дагуу шинэчлэн өөрчилж, үр ашгийг нэмэгдүүлэх хэрэгслээр хангах болно. Үүнийг зам барилгын ажилд нэвтрүүлэхэд, САЙТЕК Монголиа компани ерөнхий ойлголтоос эхлээд биелэлт хүртэл шилдэг шийдлийг танай байгууллагад үзүүлэх болно. САЙТЕК Монголиа-тай хамт өөрийн бизнесээ өргөжүүлцгээе!